2022 оны 10-р сард Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Тухайн үед жолоодох эрхгүй иргэн жолооны ард сууж байсныг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн.
Уг машиныг жолоодож явсан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 минутад БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Шүүх хурлыг энэ сарын 24-нд товлолоо.
Хохирогч охины өмгөөлөгч: Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "Хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "Хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "Хүндэвтэр" гарсан гэдгийг баталсан. Шүүх хуралд Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамтаар оролцлоо. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж, охины гэмтлийн зэрэг "Хүндэвтэр" гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.
29,581
Хүрсэн хүний тоо
2,776
Engagements
-1.2x average
Distribution score
435435