Сангийн сайд Б.Жавхлан: УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа. Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна."Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж буйгаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө төлөвлөж байснаар 4,5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа юм билээ.
Б.Жавхлан: 1,072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард олгохоор төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.