2022 оны 10-р сард Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Тухайн үед жолоодох эрхгүй иргэн жолооны ард сууж байсныг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн.
Уг машиныг жолоодож явсан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 минутад БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах юм.