Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд

Чингис бондын 137 сая ам.долларын өрийг Засгийн газар төлснөөр дефолт буюу дампуурлын эрсдэлээс

Монгол Улс гарчээ
Чингис бондын 137 сая ам.долларын өрийг төлсөн талаар өнгөрөгч Лхагва гараг /2023.01.11/-т болсон Засгийн газрын хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Сангийн яамны Санхүү бодлогын газрын дарга Д.Сүх-Очироос тодрууллаа.

Тэрээр “Бид 2023-2024 онд төлөх Гэрэгэ болон Хуралдай бондуудад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр бондуудын нийлбэр дүн нь ойролцоогоор 1.1 тэрбум. Үүнээс 650 сая ам долларыг бид тодорхой өрийн зохицуулалт хийж хойшлуулаад, үлдэж буй төлбөрийг төсвөөс төлөхөөр болсон. Төлж дуусгасан бондын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2012 онд гаргасан “Чингис” бондын үлдэгдэл 137 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. 2012 онд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум ам долларын бонд гаргаж байсан. Өрийн зохицуулалтын арга хэмжээг бид гурван жил дараалан авч хэрэгжүүлснээр тус бондыг төлж дуусгалаа. Монгол Улс 13 тэрбум долларын өрийг 2023-2026 онд төлнө. Зарим хэсэгт өрийн зохицуулалт хийх шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд дефолтийн эрсдэлүүд байнга яригддаг байсан. Одоо ийм эрсдэл байхгүй болсон” гэлээ.

“Зам талбай цэвэрлэх шинэ машин нэг бүрийг 125.7 сая төгрөгөөр авсан“
“Зам талбай цэвэрлэх шинэ машин нэг бүрийг 125.7 сая төгрөгөөр авсан“
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.