Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 3 секунд

МОНГОЛ ТӨРИЙГ ҮЗЭН ЯДАХ ШАЛТГААН


. Өнөөдөр Монгол төрийг салаавч гаргатлаа үзэн ядах шалтгаан бол 1991 оноос хойш анх удаа төрийн гурван өндөрлөг цэвэр цусны Монгол хүмүүс гарч ирсэнд байгаа юм. Өмнө нь аль нэг нь эрлийз хурлийз ардаа гаднын дэмжлэгтэй. Аль нэг бүлэглэлийн сүлжээтэй явж ирсэн Тэд Монголын төрд нөлөөллөө, төлөөллөө алдах тусам Монгол хүний нүнжигт багтамгүйгээр ингэж эгдүүцэж байгаа нь энэ. Гэхдээ юм хэрээс хэтэрч хэмжээнээс давахад Монголчууд дургүй.

ТЭД ЭЗЭН БАЙСАН
. Тэд эзэн байсан ноолуур, мах, уул уурхай, барилга, газрын наймаа, төсөл хөтөлбөр, төмөр зам, нүүрс гээд бүх салбарт тэд л эзэн явж ирсэн. Өчигдөрхөн өмчгүй байсан Монголчууд ямар юм аа тэгтлээ баяжиж эзэн сууж амжих вэ дээ? Өнөөх л харийн гар хөл цус хольцтой нөхөд Монгол орноос цусалж гударч ирсэн. Гэтэл Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ тэргүүтэй үхэр Монголчууд гарч ирээд одоо "Баялагтаа эзэн Монгол" болно гээд гөжүүдлээд эхэлсэн цагаасаа гөвүүлж эхэлсэн дээ. Одоо бүүр салаавч амсаж сошиалаар нүдүүлж байна. Өнөөдөр ард түмний дунд Монгол хүн, хүн чанар ёс жудаг тос шиг нэг талдаа гарч буй нь харин ч сайн хэрэг. Ус тос хоёроо ялгаад авах нь урагшлах замд тустай.

МАРГААШИЙГ БУЛААХ ИХ ШУНАЛ
. Тэд мөн л маргаашийг булаах гэж өнөөдөр сошиал даяар хөлсний арми үүсгэн Монголчуудын эсрэг довтолж байна. Маргааш Монголын эдийн засаг тэлнэ. Боомтууд нээлтээ хийж. Баялагаа 4-5 н төмөр замаар экспортолно,
. Хоёр хөрштэйгөө Евроазийг холбосон транзит тээврийг хөгжүүлнэ. Эрчим хүчний станцууд шинээр баригдаж дуусна. Дагуул хотууд баригдаж эхэлнэ. Энэ нөхцөлд эзэн суух гэсэн хулгайчуудын хуйвалдаан явж байгаа нь энэ.
. Гаднын гар хөлүүд бас л Монголын маргаашийн боломжоос дээжийг нь хулгайлж. Шавхруугаар нь Монголчуудыг хооллох гэсэн холын санаа ойрын өдрүүдэд төр лүү үсчиж, түмнийг талцуулах гэж чармайж байгаа нь энэ. Өнөөдөр бүх зүйл болж бүтэж байна гэж хэлэхгүй ээ. Гэхдээ Монголчууд өөрснөө төрийн жолоогоо атгаад алдаж оносон ч дангаар орших гэж өргөстэй өрсөлдөөнтэй замаар урагш явж байгаа.

МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ДАНГААР ЭЗЭН БАЙХ ЭЦСИЙН ОРОЛДЛОГО Ч БАЙЖ МЭДНЭ.
Яг үнэндээ Монголчууд дангаараа төрдөө ч уул ус, уурхай баялагтаа эзэн байх гэсэн 30-н жилийн дараах оролдлого. Үүнийг нь нухчин дарах гэсэн өнөөх л гаднын гар хөл, бүлэг хулгайчдын бүдүүлэг доромжлол Монголыг төртэй нь доромжилж, түмнийг нь хагаралдуулж байгаа харийн үзэл суртлын довтолгоо. Ганц манайд ч учаад гайгаа асуудал биш! Ертөнцийн хөгжсөн бүх улс энэ үеийг даваад дангаараа ялаад гарсан түүхтэй. Үүнд тэсэж үлдэхийг үндэстэн олон, эх оронтой, эх нутагтай, эрхэмлэх түүхтэй цэвэр Монгол хүний цээжинд цохилох зүрх, тархинд бүрэлдэх ухамсар мэдэх хэрэг.

Нийтлэл: О.Түвшиндэмбэрэл

С.Чинзориг: Сүүлийн жилүүдэд 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөөгүй. Үүнийг нөхөн олгохоор төсөлд тусгасан
С.Чинзориг: Сүүлийн жилүүдэд 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөөгүй. Үүнийг нөхөн олгохоор төсөлд тусгасан
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.