Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 41 секунд

Путин засгийн газрын сайдаа камерын өмнө загнаж, тэнэгээр нь дуудав

Лхагва гарагт болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний оролцсон засгийн газрын хуралдааныг тус улсын төв телевиз дамжуулж, албан ёсны тэмдэглэлийг нь Кремлийн вэб хуудсанд нийтэлжээ.

Видео холбоогоор зохион байгуулагдсан хуралд оролцохдоо Путин батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарыг хариуцдаг засгийн газрын шадар сайд Денис Мантуровыг хэт удаан ажиллаж байгааг хурцаар шүүмжилж, элдвээр загнаж зандарсан байна.

Мантуров өмнө нь Путинийг батлан хамгаалах салбартай танилцах үеэр байнга дагалдаж явдаг, түүний итгэлийг хүлээсэн хүмүүсийн нэгд тооцогддог байв.

Өмнө нь Украинд үйлдвэрлэдэг байсан нисдэг тэрэгний хөдөлгүүрийг Санкт-Петербургт үйлдвэрлэх болсноос нийлүүлэлтэд саатал гарсан тухай Мантуровыг тайлбарлахад Путин нүдээ эргэлдүүлэн хилэгнэж, ууртайгаар “Хэтэрхий удаан байна. Дэндүү удаан. Би танаас энэ ажлыг түргэсгэхийг шаардаж байна” гэж хэлжээ.

Мантуров бас 2023-2025 онд иргэний болон цэргийн нисэх онгоцнуудыг захиалах 175 тэрбум рублийн гэрээг төрийн өмчит Аэрофлот компанитай байгуулах ажил хэрэгжиж буйг Путинд мэдээлсэн байна.

Гэтэл Путин түүний яриаг таслаад “Аж ахуйн нэгжүүдтэй ямар ч гэрээ байгуулаагүй байгааг би мэдэж байна. Захирлууд нь надад хэлсэн. Чи яг яаж тэнэгтээд байгаа юм бэ? Гэрээнд хэзээ гарын үсэг зурах юм бэ?” хэмээн загнажээ.

Сүүлд энэ ярианы талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид асуухад тэр “Мантуровын ажлын талаар тийм ноцтой гомдол гараагүй. Энэ бол ажил хийж явцад гардаг хэвийн үзэгдэл” гэж тайлбарласан юм.

Харин Өрнөдийн зарим ажиглагчид Путиний энэ үйлдэл Украины дайнтай холбоотой асуудал бэрхшээлүүдэд хэн нэгнийг буруутгаж, золигт гаргах зорилготой байж болзошгүй гэж дүгнэжээ.

“Оросын батлан хамгаалах салбарын технологийн хоцрогдол, нийлүүлэлтийн сааталд Путин хэн нэгнийг буруутгаж, золигт гаргахаар төлөвлөж байх магадлалтай. Кремлийн ордон хурлын албан ёсны тэмдэглэлээс ийм яриаг хасаж болох л байсан. Гэтэл зориудаар Путиний хурц шүүмжлэлийг нийтэд ил болгосон нь анхаарал татаж байна” гэж АНУ-ын ISW (Institute for the Study of War) стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Отгочулууд хилийн хориг тавьж, яллагдагчаар татжээ
УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Отгочулууд хилийн хориг тавьж, яллагдагчаар татжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.