Нийтлэгдсэн огноо: 2023.01.13
Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж, цаашид Монгол, Туркийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Сайд Хулуси Акар түүхэн харилцаа холбоотой хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.