Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 45 секунд

ТӨРИЙН ОРДНЫ КОФЕ ШОП /БАРУУН/ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛНА 



Улаанбаатар хот

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт Байршил /хөрөнгө/ Талбайн хэмжээ /м2/
1 Кофе шоп /баруун/ Төрийн ордны 2 давхарт байрлах 82.4 м2
2 Үйлчилгээний тоног төхөөрөмж, тавилга эд хогшил Одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл

3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт
Материал хүлээн авах хаяг УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв
Материал нээх хугацаа, хаяг байршил 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг.

Жич:
• Төрийн ордны баруун жигүүрийн Кофе шопыг түрээслэгч сонгоно;

• Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно;

• Шаардлагатай бол одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг нэмэлтээр түрээслэх;

• Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал • Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;

• Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;

• Аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

• Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;

• Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;

• Талбай түрээслэх үнийн санал.

• Үйл ажиллагааны төлөвлөгөө.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм холбогдох зөвшөөрөл.

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын Mongolia.gov.mn Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон [email protected] цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон

Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 51-260252, 99086663

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг

Улаанбаатар хот

38 сургуульд хэрэгжих “Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ
38 сургуульд хэрэгжих “Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.