НӨАТ-ын урамшууллын 2023 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол 01 дүгээр сарын 18-нд 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ.
Иргэд 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана.
Сугалаагаар
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно.