Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарчээ


Нүүрс болон Хөгжлийн банктай холбоотой хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэрийг нь зарласан 17 хүнээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан.

Тодруулбал, ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, Д.Ариунболд зэрэг хүмүүсийг яллагдагчаар татсан. Мөн УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал мөн шүүхэд шилжсэн. АТГ-аас зарласан нэр бүхий хүмүүс нүүрсний гэх тодотголтой хэрэгт оролцсон эсэхийг тогтоох шалгалтын ажиллагааг хийгдэж байна. Харин Хөгжлийн банктай холбоотой хэрэгт улс төрд нөлөө бүхий 5 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна" гэлээ.

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД 230 АЛБАН ТУШААЛТНЫГ ХАМРУУЛЖЭЭ
АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД 230 АЛБАН ТУШААЛТНЫГ ХАМРУУЛЖЭЭ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.