Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 20 секунд

Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд


Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно

Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 139 мянган хүүхдэд олгоно гэж тооцсон. Эхний байдлаар 823,354 буюу нийт авах ёстой хүүхдийн 72 хувьд өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхлээд байна.
Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсан.
Өнөөдрийн байдлаар цахимаар 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлт өгчээ. Мөн Улаанбаатар хот, орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож, 22389 иргэн сум болон хороондоо очиж нийт 69910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар мэдээллээ шалгуулж, зөвлөгөө авсан байна.
Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг засварлаад байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна.
Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар шуурхай удирдлагын баг гаргаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.
Товч мэдээ
· Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 100.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
· Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Д.Лхамсүрэн: Өндөр орлоготой ч үл хөдлөх хөрөнгөгүй бол хүүхдийн мөнгө олголтоос хасахгүй
Д.Лхамсүрэн: Өндөр орлоготой ч үл хөдлөх хөрөнгөгүй бол хүүхдийн мөнгө олголтоос хасахгүй
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.