Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд

Албаныхан: Хүүхдийн мөнгөн тэтгэмжид мэдээлэл нь гарч ирэхгүй байвал хороон дээрээ очиж мэдээллээ тулга


Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Үндэсний Статистикийн Хороо, Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамнаас хамтран мэдээлэл хийж байна.

ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг 10 гаруй байгууллагатай хамтран тооцсон. Орлогыг орлуулан тооцох аргачлал нь олон улсад зорилтот бүлгийг тодорхойлдог. Өрхийг хөрөнгийн үнэлгээ, орлогыг харьцуулж тооцсон. Нийт өрхийн үнэлгээг хийж хүүхдийн мөнгийг олгох зорилтот бүлгийг 91 хувиар тогтоож босго тогтоосон. Энэ аргачлал орлого хөрөнгийн үнэлгээнд суурилсан. Аргачлал зөв ажиллаж байгаа. Нэг эрсдэл нь, үл хөдлөх хөрөнгө борлуулчихаад шилжүүлэх мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв чанарын асуудал гарвал үнэн бодит байдлыг хангах нь зөв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам: таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн. Өнөөдөр бид гол нь төр иргэн хамтарч мэдээллээ цахим шилжилтийн хүрээнд төрд байгаа мэдээллийг засварлах шаардлага байна. Иргэдээс мэдээлэл зөрүүтэй байна гэсэн асуудал гарч байна. Иргэд та бүхэн емонголиа, ихаламж.мн сайтаар шалгах хэрэгтэй. Хэрэв мэдээлэл зөрүүтэй бол засуулах боломжтой. Мэдээллээ засварласны дараа ХННЯ хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өдрөөс дахин олгоно. Өнөөдөр бид яагаад та бүхний мэдээллийг засч болохгүй байна вэ гэвэл, төр хувь хүний мэдээллийг засч болохгүй. Тиймээс иргэдтэй хамтран мэдээллээ зөв болгоно. Дараа нь өрхийн орлогыг тооцно. Мэдээлэл зөрүүтэй гэсэн иргэд мэдээллээ засуулаарай. Өчигдрийн хувьд иргэд цахим систем руу хандсан. Урьдчилан бид мессеж өгсөн.

ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАН, АЛБАДАН ХӨДӨЛМӨРЛҮҮЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА
ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАН, АЛБАДАН ХӨДӨЛМӨРЛҮҮЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.