Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд сүндэрлэсэн Хангай хотхоныг бариж, хөгжлийн банкнаас зээл авсан Бэрэн группын нэр дээрх зээл одоо болтол төлөгдөөгүй хариуцсан албан тушаалтангуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Сингапурд 103 гаруй сая төгрөгөөр казино тоглосон гэх ерөнхий захирал Б.Мөнхтөрөөс гадна 19 хүнийг эрүүгийн хэргийн холбогдогчдтоор татаж бүгдэд нь хилийн хориг тавиад байгаа юм. Эдгээр албан тушаалтнуудын жагсаалтыг хүргэхэд:
Брэн группын гүйцэтгэх захирал М.Цэлмэг
Брэн группын ерөнхий нягтлан Т.Болдмаа
Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч Н.Сүхболд
Хөгжлийн банкны газрын дарга асан Р.Батбаяр
Хөгжлийн банкны газрын хуулийн газрын дарга асан Г.Дашзэгвэ
Хөгжлийн банкны газрын хуулийн хэлтсийн захирад асан М.Золжаргал
Хөгжлийн банкны газрын зээлийн газрын дарга асан Г.Одонтуул
ХХААЯ-ны газрын дарга асан М.Баянмөнх
ТУЗ-ын гишүүн, ХҮН намын гишүүн Б.Найдлаа
УУХҮ-ийн яамны газрын дарга асан Ч.Отгончулуу
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа
МҮХАҮТ-ын дарга асан Ч.Нэргүй
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Д.Болдбаатар
Хөгжлийн банкны хуулийн хэлтэс мэргэжилтэн Б.Чинзориг
Хөгжлийн банкны хуулийн хэлтэс мэргэжилтэн асан С.Батзориг
Хөгжлийн банкны хуулийн хэлтэс мэргэжилтэн Д.Пүрэвсүрэн
Хөгжлийн банкны газрын дарга Б.Амгалан
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу гэх албан тушаалтнууд эрүүгийн хэрэг тус тус үүсгэсэн байна. Арматур үйлдвэрлэх үйлдвэр барина хэмээн зээл авсан тус компани анхнаасаа зориулалтын дагуу зээлээ ашиглаагүй Хангай хотхоныг худалдан авсан олон өрх айл, улсын төсөвт ихээхэн алдагдал үүсгэсэн. Харин одоо шүүхээс ямар шийдвэр гарч дээрх албан тушаалтнуудад хариуцахыг хүлээх л үлдлээ. Хөгжлийн банкны зээлийн асуудал дээр шүүх хараат бусаар шийдвэрээ гаргаж чадвал Эрдэнэтийн асуудал дээр ч мөн адил олон нийт итгэх итгэлтэй болох. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж хүү хүртэл төлөөгүй Брэнгийн дээрэмд төрийн төмөр нүүр яах аргагүй үгүйлэгдэж байна.