Тагнуулын ерөнхий газраас яруу найрагч Ц.Хуланг 2023 нэгдүгээр сарын 19-ний шөнө гэрээс нь баривчилсан. Түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, нотлох баримттай гэдэг үндэслэлээр баривчилсныг Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлснийг өнөө өглөө хянан хэлэлцэж, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Ц.Хуланг энэ өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС мэдээллээ.
https://tovchmedee.mn/p/682