Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд

БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Нийтлэгдсэн огноо: 2023.01.20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-г үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн нийтлэг үнэт зүйлстэй, манай улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Мөн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэдийн солилцоог дэмжиж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Ким Жун Гү БНСУ, Монгол Улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ
ДТГ-УУДЫН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ
ВИДЕО МЭДЭЭ
ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ
БИДНИЙ ТУХАЙ
Гадаад харилцааны яам
Монгол Улсын Гадаад Бодлого
Мэдээ мэдээлэл
Консул, визний мэдээ
Монгол Улсын тухай
ГАДААД БОДЛОГО
Баримт бичгүүд
Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр
ХОЛБООСУУД
Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Их Хурал
Монгол Улсын Засгийн Газар
Гадаад харилцааны төв архив
Diplomatic and consular list
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв
Статистикийн мэдээллийн нэгдсэн сан
ХОЛБОО БАРИХ
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Энх тайваны өргөн чөлөө-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих и-мэйл: [email protected]
Бичиг хэрэг: 51-262135
Шуурхай утас: 70082222
Консулын болон визийн асуудлаар холбоо барих и-мэйл: [email protected]
Факс: 976-11-322127
Ерөнхий асуудлаар хандах и-мэйл: [email protected]
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2021 Гадаад харилцааны яам

БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.