Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хауснуудад 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хулгай орсон билээ.
Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дээрх хауснуудад үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн ч одоог хүртэл олоогүй байгаа юм.
Тэгвэл албан бус эх сурвалжууд, "Ц.Нямдоржийн гэрт хулгай орсон гэхээсээ илүүтэй гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийх байдлаар нэвтэрсэн байж болзошгүй" гэх мэдээллийг өгч байна.
Тиймээс ч цагдаагийн байгууллагаас өнөөг хүртэл хэрэгтэнг олоогүй байгаа гэх. Өнөөг хүртэл Ц.Нямдоржийн гэрээс чухам юу алдагдсан, хэдэн төгрөгийн хохирол учраад байгаа талаарх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаар тэрбээр өөрөө ч ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна.
https://tovchmedee.mn/p/688