Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд

Оросын улс төрч гартаа лантуу барин зургаа авхуулж, хөлсний цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ

Кремлийн бодлогыг дэмждэг Шударга Орос намын парламентын бүлгийн дарга Сергей Миронов өчигдөр гартаа лантуу барьсан зургаа сошиал сүлжээнд нийтэлж, Украинд дайтаж буй Вагнер Группийн хөлсний цэргүүдэд хүндэтгэл үзүүлжээ.

Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин түүнд уг лантууг бэлэглэсэн юм байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украины тал руу оргоод баригдсан хөлсний цэргийн толгойг лантуугаар бяц цохин цаазалж буйг харуулсан дүрс бичлэг интернэт орчинд цацагдсаны дараа энэхүү ажлын багаж Вагнерынхны бэлгэдэл болсон юм.

Залуудаа десантын цэрэгт алба хааж байсан Миронов өвөрмөц бэлэг өгсөн Пригожинд талархал илэрхийлээд Украины Донецк мужийн Соледарыг эзлэх тулаанд амжилттай байлдсан хөлсний цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

Бэлгийн лантуун дээр Вагнерын таних тэмдгийг овоолсон гавлын ясны дүрстэй хамт сийлжээ.

“Энэ бол тун ашигтай багаж. Үүний тусламжтайгаар бид манай эх орныг устгах зорилготой Нацист үзэл санаанд үхлийн цохилт өгөх болно” гэж Миронов зурагтаа тайлбар бичсэн байна.

ОХУ-ын хувьд хувийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ хориглодог ч хилийн чанадад зөвшөөрдөг юм.

Мягмар гарагт Миронов ийм байгууллагуудын үйл ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт ч бас зөвшөөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, холбогдох хуулийн төслийг санаачлахаа амлаж байжээ.

Мироновын санаа Пригожинд таалагдсан тул ийм өвөрмөц бэлгийг түүнд илгээсэн бололтой.

Эх сурвалж: Reuters

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.