Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 2 секунд

Танилц: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд



Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар 58 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Байгаль орчны багц хуулийн төсөл;
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
Газрын багц хуулийн төсөл;
Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Казиногийн тухай хуулийн төсөл;
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Хөлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төсөл;
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна Мэдээ  2023-01-19
Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна Мэдээ  2023-01-19
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.