Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд

ФОТО: Ховд аймагт болж буй Хар ус нуурын мөсний баяр

Ховд аймгийн нутагт “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр болж байна. Мөсний баяр өнөөдөр өндөрлөнө.

Хар ус нуурын мөсний баяраар олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, монгол туургатны мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, мөсний барилдаан, морин чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, зураг авхуулах үйлчилгээ, бүргэдийн үзүүлбэр, тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн унах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

“Мөнгөлөг шагшуурга 2023” мөсний баярын гэрэл зургуудаас хүргэж байна. /Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ/

Г.Занданшатар: Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо хэрэгжүүллээ  
Г.Занданшатар: Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо хэрэгжүүллээ  
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.