АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоох “Монтерей Парк” хотод өнөөдөр /2023.01.23/ цагаан сарны хуанлигаар цагаан сараа тэмдэглэж байсан хүмүүс рүү үл таних этгээд гал нээж олон хүн амиа алдаад байгаа талаар The Los Angeles Times сонинд бичжээ.
Тус зэвсэгт этгээд хагас автомат буугаар зэвсэглэсэн бөгөөд их хэмжээний сумтай байжээ. Тус халдлагын улмаас арван хүн амиа алдаж, мөн тооны хүн шархадсан байна. Харин гал нээсэн этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг хайж байгаа аж. Сонирхуулахад, сарны тооллын дагуу БНСУ, БНХАУ-ын иргэд цагаан сараа энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа бөгөөд тус халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Ази гаралтай хүмүүс байсан гэх мэдээлэл байна.