Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ. Цахим хуудаст сурагчдын амралтыг сунгах талаар мэдээллүүд гарч эхэлсэн. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.
БШУЯ: Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ сарын 30-наас хичээл орно. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ
Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.
ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ
I улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.
II улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
Амрах: I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.