Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд

ШУУРХАЙ: Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг хоёрын хэрэг шүүхэд ШИЛЖИЖ, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэрэг прокурорт үлджээ


Хөгжлийн банкны хэрэгт холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Улмаар Нийслэлийн прокуророос яллагдагч нарыг өдгөө шүүхэд ирүүлж, хэргийг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар нэр холбогдож, улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн прокуророос Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1.2 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Шүүхээс дээрх гишүүдийг гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь хүчингүй болох бөгөөд Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн ял оногдуулах шүүх хурал болж, процесс үргэлжлэх юм.

Тэгвэл прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээгүй байж магадгүй гэх мэдээлэл байна.
Тэдний хэргийг ямар шалтгаанаар ийнхүү шүүхэд шилжүүлээгүй нь тодорхойгүй байгаа юм. Ямартай АТГ-аас 86 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Үүнээс прокурор 80 хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин үлдсэн зургаан хэргийн дөрвийг нь тусгаарлаад байгаа бол үлдсэн хоёр хэрэг нь хэрхсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Магадгүй үүний нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг бололтой.

Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн хэмээн яллагдагчаар татсан. Харин Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэг, Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг АТГ-аас шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон хэмээн яллагдагчаар татсан байдаг юм. Ямартай ч Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар удахгүй ял сонсох, эс бөгөөс цагаадах эсэх нь тодорхой болох юм. Харин үлдсэн гишүүдийн хэрэг хаана, ямар шалтгаанаар гацав гэдэг нь анхаарал татаж байна.

НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.