Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн зардаг байсан этгээдийг шалгаж байна



Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б” нь хашаандаа байрлах гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуй салхи шиг луйврын сүлжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуй салхи шиг луйврын сүлжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.