Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд

Л.Энх-Амгалан: Юм л болвол хичээл, сургуулийг хойшлуулья гэдэг хуучин сэтгэлгээгээ одоо болих хэрэгтэй

Сурагчдын амралт дуусах дөхмөгц зарим эцэг, эхийн зүгээс ханиад томуу, өвчлөл их, цаг агаар хүйтэн байгаа учир амралтын хоногийг сунгах хүсэлтэй байгаа тухай нийгмийн сүлжээнд илэрхийлэх болсон. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Энэ бол хуучирсан сэтгэлгээ гэж хэлэхийг хүсч байна. Цаг уурын нөхцөл байдал эсвэл замын түгжрэл, өвчин зовлонгоос үүдэж хичээл, сургууль хойшилдог байж болохгүй. Манай улс ковидын үед хамгийн олон хоног боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа хаасан улсын нэг. Ковидын үеийн хоцрогдолтой бүхэл бүтэн нэг үе гарах гээд байна. Тийм учраас нэг ч өдрийн хичээлийг алдаж болохгүй. Юм л болвол хичээл, сургуулийг хаая гэж ярьдгаа одоо болих хэрэгтэй. Зун хичээллүүдэг больё гэж хүртэл ярьдаг боллоо, түүн шиг худлаа юм байхгүй" гэлээ.

Л.Энх-Амгалан: Юм л болвол хичээл, сургуулийг хойшлуулья гэдэг хуучин сэтгэлгээгээ одоо болих хэрэгтэй
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.