Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд

БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригес-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Куба Улс хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буйд баяр хүргээд НҮБ-ын хүрээний яриа хэлэлцээнд хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалах ажилд нь амжилт хүсэв.

Мөн цар тахлын дараах эргэн сэргэлт, ядуурал, тэгш бус байдал, санхүү, эдийн засаг, хүнс, эрчим хүчний хямрал, геополитикийн нөхцөл байдал, өрийн дарамтыг бууруулах зэрэг сорилт бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаанд 77-гийн бүлгийн гишүүн орнууд Куба улсын манлайлал дор ашиг сонирхлоо хамгаалан, идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Хорхе Родригес Хавана хотноо 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд болох “Pedagogy 2023” олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсонд талархал илэрхийлж, Куба улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригес Пария-гийн мэндийг уламжилж, захидал гардуулав.

АНУ-ТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭВ
АНУ-ТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.