Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд

Л.Энх-Амгалан: Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд хүргүүлнэ

Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захиралтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татсаар буй.

Хамгийн сүүлд түүнийг ажилтныхаа биед халдсан гэх мэдээлэл тарсан юм. Энэ талаар тус сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тайлбар өгөх үеэрээ түүнтэй холбоотой асуудлыг хөндөн мэдээлсээр буй сэтгүүлчийг "Эцэггүй өссөн, эмээ өвөө хоёр дээрээ ядуу тарчиг байсан. Энэ хүнд өөрийн гэж өмчлөх өмч байхгүй учир мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн болжээ гэж бичиж байгаа" гэх зэргээр ярьжээ.

Багшийн ёс зүйг сайжруулахад нийгмээрээ анхаарах болсон энэ цаг үед сургуулийн захирал нь хүнийг дээрх байдлаар хэлэх нь ёс зүйд нийцэх эсэхийг иргэд шүүмжилсээр байна.

Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежер байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, Удирдах зөвлөлд хүргүүлнэ. Үнэхээр игзаар хүрч байна" гэжээ.

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл(МСНЭ)-ээс мэдэгдэл хийв.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Есдүгээр сарын 1-ний өдөр Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн гадна талбайд болсон үйл явдлын талаар олон нийт мэдэж байгаа. Энэ асуудлаар сэтгүүлч С.Будрагчаа сэтгүүлчдийн эвлэлд хандаж, хүсэлт гаргасан. Энэ дагуу Цагдаагийн Ерөнхий Газрын даргад эвлэлээс хандаж, сэтгүүлчийн биед халдсан асуудлыг яаралтай шалгаж, шуурхай шийдвэрлэн хэвлэлийн эрх чөлөөг хангахад хамтарч ажиллахыг хүссэн. Сэтгүүлчийн хувьд ч цагдаад гомдол гаргасан байгаа. Шалгалт үргэлжилж байгаа тул явцын талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байв. Гэвч өнөөдөр дээрх үйл явдал дахин давтагдсан тул МСНЭ мэдэгдэл гаргаж байна" гэв.

Сэтгүүлч С.Будрагчаа "Өнөөдөр өглөө 08:45 цагт тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг хүн надтай холбогдож, "Ж.Соронзон захирал хамт ажилладаг үйлчлэгчийг маань зодсон явдал боллоо. Зодуулсныхаа дараа тухайн хүн хамт ажилладаг хүндээ хэлээд, сургуулиас гарч яваад ухаан алдсан байсан" гэсэн. Энэ талаар тодруулахаар хэвлэлийнхэн 3 дугаар сургууль дээр очиход Ж.Соронзон хаалгаа дотроос нь түгжиж, өндөр туранхай залуу, түүний араас бадируун биетэй залуу ирээд энэ мөн үү над руу зааснаа татаж, угзарсан. Мөн өөр сэтгүүлчийг хоёр залуу хоёр талаас нь өргөөд үүд рүү шидсэн. Мөн камерыг шидэж, шууд дамжуулалтын төхөөрөмжийг эвдэлсэн.

Сэтгүүлчийн биед халдсан ноцтой асуудал гарч байсныг би сайн санахгүй байна. Гэтэл Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургуулийнхан долоо хоногт хоёр ноцтой үйлдэл гаргасан нь нийгэмд буруу жишиг тогтоох гээд байна. Өөрт таалагдахгүй сэдвээр ярилцлага, мэдээлэл авах гээд очсон сэтгүүлч, зураглаачийн хүссэнээрээ зодож болдог юм байна гэх ойлголтыг улс орон даяар бий болгох гэж байгаад харамсаж байна" гэв.

@Batuka_UB Сурган хүмүүжүүлэгч хүн ийм ёс зүйгүй,бүдүүлэг,дээрэнгүй байж болохгүй.Сайн менежер болно.Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно.Одоо болно.Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал,УЗ-нд хүргүүлнэ.Үнэхээр игзаар хүрч бна. https://t.co/7Wob9Pa7cH

— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp) September 6, 2022
Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа.
Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.