Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар БНСУ-ын Кореа Телеком (KT) группийн Ерөнхийлөгч ноён Гү Хён Мо тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ КТ группийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах үеэр хамтран ажиллах салбар, боломжийн талаар санал солилцож, ялангуяа мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамтран ажиллахаар тохиролцов.
КТ групптэй Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим шилжилт, цахим засаглал чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”, Монголбанк “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Ийнхүү ойрын жилүүдэд тун бага сонсогдож байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр тусмаа том компаниуд Монголд орж ирэхээр болж байгаа нь маш сайн мэдээ юм.
KT групп нь хиймэл дагуул, утасгүй сүлжээ, 5G, далайн гүний дата кабль, хиймэл оюун ухаан, цахим сүлжээн дэх аюулгүй байдал, медиа, цар тахлаас сэргийлэх платформ, эрчим хүч гэх мэт олон чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй 2019 онд дэлхийд анх удаа 5G сүлжээг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлжээ.

Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ?  
Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ?  
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.