Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 49 секунд

Хэрвээ ... Хэрвээ Монголын төр, ард түмэн Эрдэнэт үйлдвэрээ Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, Энхболд тэргүүтэй  Э үсгээр эхэлсэн

толгойлогчидтой бүлэглэлд алдсан бол яах байсан бэ? Хэрвээ тэдний гарт орсон бол цар тахлын хүнд хэцүү цагт Монголын ард түмнийг гал алдуулахгүй төлөө тэд гараа сунгах байсан уу?!
Эрдэнэт үйлдвэр одоо 100% төр ард түмний өмч болсон. Жилдээ Их наяд гаруй төгрөг төсөвт төвлөрүүлж байна. Элбэгдоржын хэлсэн шиг турж үхэх гэж байгаа үнээ биш гэдгийг нь шинжилж судлаад Цаашдаа олон жилийн туршид Монголын ард түмний саалийн үнээ хэвээр байхыг нь тогтоосон.

Хэрвээ Оюутолгойн ордыг Монгол улсад, Монголын ард түмэнд ямар ч ашиг тус, үр өгөөжгүйн дээр хүүгийн хүүгийн хүү тооцож манай Улсыг өрөнд оруулах замаар Оюутолгойн ордыг дээрэмдэх гэж байсан Мянганы луйварын гэрээг өөрчилж чадаагүй байсан бол яах вэ?! Монголын талын 34%-д ногдох зээлийг хүүгийн хүүгийн хүү тооцох дээрмийн гэрээгээр явсан бол 2049 он хүртэл Монгол Улс нийт 52 тэрбум доллар төлөх байсан. Харин Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ЗГ энэ луйварын гэрээг өөрчилж Монголын эрх ашгийг хангуулж чадсан. Одоо манай Улс ямар ч өргүй. Ногдол ашиг авах хугацаа наашилсан. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлж чадсан.
Үндэстэн дамнасан аварга том Рио Тинто компанийн болон дотоодын урвагчдын эсэргүүцэл зүхлийн өмнөөс Монгол Улсын ЗГ асар их зориг ухаан, нөр их хичээл зүтгэл гарган амжилттай тэмцэж чадсаны үр дүн шүү! Амаргүй гэхээсээ илүү хүнд хэцүү тэмцэл байсан.

Үүний хажуугаар Монголросцветмет, Хөтлийн цемент, Дарханы төмөрлөг, Багануур гээд хууль бусаар хувьд шилжсэн байсан төр ард түмний өмчүүдийг буцааж авсан. Энэ бүхэн Олигархиудын эсэргүүцэл, троллуудын зүхэл дунд явагдсан. Гэвч Монголын шударга ард түмний дэмжлэг илүү байсан болхоор ялж чадсан. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой орд хоёрт Улсынхаа эрх ашгийг хангуулж чадсанаар нь дүгнээд үзээрэй!

Тэмцэл зогсолтгүй үргэлжилсэн. Хөгжлийн Банкны гэх хэргийг Ерөнхий сайд өөрөө олны анхааралд оруулсан, одоо амжиллтай шийдвэрлээд явж байна. Энэ хэрэгт олон тооны Олигархиуд оролцсон байдаг. Нам харгалзахгүйгээр тэмцэнэ гэдгээ Хөгжлийн банкны хэрэг дээр бодитоор харуулсан. Дампуурах эрсдэлд орчихоод байсан Хөгжлийн банк одоо ямар ч эрсдэлгүй болсон төдийгүй дараа жил өгөх ёстой гадаадын өр зээлээ төлөх валютай зээлийнхээ эргэн төлөлтөөрөө худалдаад авчихсан байна. Бас л хүнд тэмцэл байсан, одоо ч үргэлжилж байгаа.

Хамгийн сүүлд Нүүрсний хулгайг Ерөнхий сайд бас л олны анхааралд өөрөө оруулж, Нүүрсний хулгайчуудтай өөрөө манлайлан тэмцсэн. Эрдэнэс Тавантолгойд онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилж байгаад өргөн хүрээг хамарсан шалгалт оруулснаар тэнд болж байсан бүх булхай луйварыг ил болгосон. Одоо зуугаад Улстөрчид нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж байна. Энэ тоо нэмэгдэнэ!
Харин Нүүрсний хулгайг олны анхааралд оруулж, Нүүрсний хулгайчуудтай ийнхүү үр дүнтэй тэмцэж эхлээд байсан Ерөнхий сайдруу Нүүрсний хулгайчууд явдаг, бичдэг, лайвддаг гээд янз бүрийн троллуудыг турхирч эхэлсэн. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн ард түмний жагсаал дунд троллуудаа бөөн бөөнөөр нь оруулж Засгийн газрыг огцруулах жагсаал болгож хувиргасан. Улмаар тайван жагсаалыг үймээн самуун болгохоор улайрсан. Гэвч тэд чадаагүй. Энэ бүхнийг Монголчууд бүгд харсан, ялгаж салгаж ойлгож байгаа!

Нүүрсний хулгайг ил болгон Эрдэнэс Тавантолгойд шалгалт оруулж, төр өөрөө менежмент хийж эхэлсэн цагаас хойш тэнд байсан хулгай дээрмийн крант хаагдаж далд эдийн засаг нь ил болсон. Улмаар Улсын ЭЗ-т маш хурдацтай эерэг өөрчлөлтүүд гарсанаар өнөөдөр Монгол Улсын ЭЗ 4.5%-ын өсөлттэй гарлаа. Монгол Улс ЭЗ-ын өсөлтөөрөө Азид тэргүүлээд эхэлсэн шүү! Энэ бол батлагаатай мэдээлэл! Хэрвээ эргэлзэж байгаа хүн байвал судлаад үзээрэй!!!

Ерөнхий сайд сүүлд Зам тээвэр, БОАЯ гээд тодорхой салбарыг нэр зааж шулуухан дэлбэлнэ гэдгээ мэдэгдсэн. Троллууд бас л чадахгүй гэж үгүйсгэж байгаа. Гэвч хэлсэн бол хийдэг гэдгээ хангалттай олон удаа нотлон харуулж чадсаныг нь үгүйсгэж чадахгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн л бол хийнэ. Бүгдийг нэг дор шийдэж чадахгүй ч асуудлуудыг нэг нэгээр эмхэлж цэгцэлж алхам алхамаар, хамгийн гол нь зогсолтгүй урагшилж чадаж байгаа шүү!!!

Л.Оюун-Эрдийн ЗГ-ын үед 30 жилийн турш яригдсан ч огт шийдэгддэггүй гацсаар ирсэн Гашуун-Сухайт болон Ханги-Мандалын төмөр замууд баригдаж дуусаад ашиглалтанд орсон. Одоо үр өгөөжийг нь Улс нийтээрээ хүртэх л үлдсэн. Боомтуудын сэргэлт маш үр дүнтэй хэрэгжиж байна. Урд хойд хоёр хөрштэйгөө ойлголцож бүх асуудал дээрээ тохирч чадсан. Удахгүй манай Улсын баруун зүүн хязгаараар Орос, Хятад хоёр Улсыг холбосон Төмөр замын, эрчим хүчний, хурдны замын, хийн хоолойн гээд аварга том бүтээн байгуулалтууд шил шилээ даран эхлэх гэж байна. Монгол Улс дотооддоо бензин шатахуунаа үйлдвэрлэдэг болох цаг хугцаа ч ойртож байна. Дээр нь Аялал жуулчлалаас эхсүүлээд бусад салбаруудаа ч хөгжүүлэхээр хичээж зүтгэж байна.

Монголын төр ийнхүү тогтвортой бөгөөд үр дүнтэй ажиллаад эхлэхээр гадны хөрөнгө оруулагч нар ч сонирхоод эхэлжээ.
Хэд хоногийн өмнө Монгол Улс 650 сая долларын хөрөнгө татах төлөвөлөгөөтэйгээр биржид бонд гаргасан чинь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт ороод иржээ! Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй болсныг гадныхан олж харсан байна.

Троллууд үгүйсгэж муулсан ч Монгол Улс цахим үндэстэн болох зорилгодоо алхам алхамаар урагшилсаар байгаа. Төрийн бүх үйлчилгээ цахим болсон цагт дунд доот шатны авилгал хүссэн ч хүсээгүй байхгүй болно. Очер дараалал, хүнд суртал ч үгүй болно. Энэ цаг ойртож байна.

Яг одоо манай Улсын Олигархи хулгайчууд болон дотоод гадаадын дайснууд бүгд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс л айж байна. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлчих вий гэхээс айж байна. Тэд Монголын төрийг хүчтэй болхоос айж байна. Тэд хулгайлсан бүхнээ хураалгаж, шоронлуу ачигдахаас айж байна. Тийм болхоор тэд мөнгийг хайр найргүй цацаж Л.Оюун-Эрдэнийг үгүйсгэж доромжлуулах замаар нэр хүндийг нь унагаах, төрийн үйл хэрэгт нь саад учруулах гэж хэвлэл мэдээллийн бүх сувгийг олон дагагчтай инфлюзрүүдтэй нь хамт худалдан авахаар оролдож байгаа. Хар мянган троллууд ажиллуулж байна!

Гэвч тэдний оролдлого бүхэн бүтэлгүйтсээр байна. Учир нь юмны учир ойлгодог, худал мэдээдэлд автдаггүф шударга иргэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тууштай дэмжиж байгаа болхоор саад хийж чадахгүй байгаа. Энэ бүх амжилт ялалтууд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй мөн салшгүй холбоотой гэдгийг ч бас онцолж хэлэхгүй бол болохгүй байх! Жингир ноход хуцдагаараа хуцаж, Жингийн цуваа явдагаараа явсаар очих ёстой газраа хүрэх нь тодорхой болсон. Хэрвээ энэ бүх тэмцэл үр дүнд хүрээгүй байсан бол юу болох байсан бэ?! Бүгд бодоод үзээрэй! Монгол Улс дампуурч, ард түмэн хөл толгойгоо алдан үймж тусгаар тогтнол ганхах бодит эрсдэл байсан шүү!!!

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн тэмцлүүдээ ямар ч үнээр хамаагүй дуусгана гэдгээ хэлсэн. Түүнд хийх ажил, өөрчлөх шинэчлэх юм их бий. Шударга ёсны төлөөх эх оронч тэмцэл үргэлжилсээр ...

Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байна🇲🇳🇲🇳🇲🇳

Эх сурвалж Монгол ПОСТ пэйж хуудас.

О.Цэцэнцэнгэл +100 кг жинд Португалын Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
О.Цэцэнцэнгэл +100 кг жинд Португалын Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.