Сэтгүүлч С.Шижирбат нь IHC койныг хөрөнгийн зах зээлд гаргасан О.Мөнхжинг "санхүүгийн луйвар хийж байна" гэх мэдээллийг цахим орчинд тараасан.
Түүний энэхүү мэдээллийг О.Мөнхжин өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байжээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт шүүх хурал болж хариуцагч С.Шижирбат нь бусдыг гүтгээгүй гэдгийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс, О.Мөнхжин нь
олон улсын крипто валютын сайт дээр IHC койноо гурван өөр цаг хугацаанд гаргасан. Ингэхдээ гурван өөр койныг ижил нэрээр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлж, залилсан байх үндэслэлтэй гэж үзжээ.
Сануулахад, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм.
О.Мөнхжинг 3 өөр койныг ижил нэрээр гаргаж, иргэдийг төөрөгдүүлсэн гэж үзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.