Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтыг татах, худалдааг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэж байх шинэ агентлагийг байгууллаа


Засгийн газрын өнөөдрийн /2023.02.01/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцуулж байна.

Тодруулбал, мэдээллийн эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах, эдийн засгийг тэлэх, худалдааг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэж байх агентлаг юм. Өмнө байсан агентлагийг эргэж байгуулж байна. Хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаална.

Эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өсч, гадаад валютын нөөц нэгдүгээр сарын байдлаар 3.5 сая ам.доллар болж нэмэгдсэн. Зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сайн байгаа нь нөлөөлж байна. Хөрөнгө оруулагч нар манай яаманд маш ихээр гомдол ирүүлж байгаа. Тодруулбал, хуулийн зөрчилтэй холбоотой асуудлаар хандаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг хуулийн дагуу ажиллахыг дэмжинэ л гэсэн үг" гэв.

Өнөөдөр: МУ-ын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг танилцуулна
Өнөөдөр: МУ-ын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг танилцуулна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.