Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд

Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ шулуухан хэлчихдэг! Хэлсэн л бол хийдэг! Дэлбэлнэ гэсэн л бол дэлбэлдэг!!! Энийг үгүйсгэх гэж яаж ч тролдоод амжилтанд хүрэхгүй болсон. 

Үгүйсгэгчид олон байлаа. Басамжилж доромжилдог нь дэндүү их байлаа. Авилгалчид үнэхээр аархуу, дээрэлхүү байлаа. Одоо харин Олигархи хулгайчууд шөнө нойр дутуу хонож, шоронд орхоос үхтлээ айж байгаа. Хүн засагладаг биш хууль засагладаг Улс болох үйл явц улам хурцатай явагдаж байна. Гацаж түгжирээд байсан төрийн зарим механизмууд эхнээсээ ажиллаж төрийн дархалаа сэргэж эхэллээ!

Либералуудын онолоор төр хүчгүй сул дорой байвал Олигархи хулгайчууд нь хүчтэй болчихдог юм аа! Хууль биш хулгайчууд нь засаглачихдаг юм. Яг энэ Либерал онолоор 30 жил яваад яг л хууль биш хулгайчууд засагладаг болсон нь үнэн үү гэвэл үнэн. Харин одоо Монголын төр хүчтэй байх ёстой, хулгайчууд биш хууль засагладаг байх ёстой гэдэг үзэл санаа нийгмийн захиалгаар ялж эхлээд байна.

Монголын төр ХҮЧТЭЙ байх ёстой!
Задарсныг нь засаглаж чаддаг, ядарсныг нь хайрлаж чаддаг ХҮЧТЭЙ байх ёстой! Улс нийгэм дээр дооргүй эмх журамтай, ёс зүйтэй байх ёстой. Хүн бүхэн эрхээ эдэлдэг шигээ үүрэг хариуцлагаа бас ухамсарладаг байх ёстой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэдэг нь хүнийг гүтгэж доромжилж, засаг төрлүүгээ үмхий шүлсээ хамаа замбараагүй үсчүүлэх эрх биш гэдэг наад захын юмаа хүн бүхэн мэдэх ёстой. Эх орончын баг зүүсэн хүн хогнуудын биш бодитой шүүмжлэл хэлдэг шударга иргэдийн дуу хоолой илүү тод сонсогддог байх ёстой! Дээл өмссөн болгон эх оронч биш, эх орон гэж чанга хашгирсан болгон эх оронч байдаггүй гэдгийг бүгд ойлгох цаг болсон!

Улс эх орноо тонож цөлмөсөн бол, төр ард түмнийг хохироосон бол, нийтийн эрх ашгийг эсрэг үйлдэл хийсэн бол, ард түмний эв нэгдэлийг хагалан бусниулсан бол хэн байхаас нь үл шалтгаалж очих ёстой газарлуу нь явуулдаг болох ёстой. Монголын төр зөвд зөөлөн бурууд хатуу байх ёстой. Ийм байж гэмээ нь шударга ёс тогтоно, Улс нийтээрээ хөгжиж дэвшинэ!

Иргэн би ийм үзэл санааг ялуулахын төлөө, төр шиг төртэй Улсын иргэн болхын төлөө Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг тууштай дэмждэг хүмүүсийн нэг. Үүнийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюунаа харамлахгүйгээр хувь нэмэрээ оруулж ирлээ. Цаашдаа ч тууштай зогсоно! Өөрийнхөө хэмжээнд тэрүүхэндээ бас хөөрхөн дайсан хурааснаа ч мэдэж байгаа. Тэр бол асуудал биш!

Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлээд буй ШИНЭ СЭРЭГЭТИЙН БОДЛОГОО өөрөө хэрэгжүүлэх ХҮЧТЭЙ, дархлаатай болоосой гэж чадлынхаа хэрээр дэмжиж байгаа. Одоо Монголчууд бидэнд хэрүүлийн бузар биш эв нэгдэл, гарц шийдэл хэрэгтэй!

Төр нь авилгалгүй, түмэн олон нь өргүй ширгүй, өвчин зовлонгүй, шүүх нь хараат бус шударга, шүүмжлэгчид нь үнэн бодитой байгаасай гэж хүсч байгаа л бол үүний төлөө үр дүнтэй тэмцэж буй Монгол Улсын 33-дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг яг одоо л улам илүү уухайлан дэмжицгээхийг уриалж байна. Тэр хэлсэн бол хийдэг гэдгээ олон удаа нотлон харуулсан.

Одоо эргэлзэх хэрэггүй Монголчууд аа! Монгол Улсад эрх зүйт хувьсгал хамгийн хохирол багатай тайван замаар, хамгийн үр дүнтэй зөв зарчимаар амжилттай хэрэгжиж байна гэж ойлгоорой. Бид зоригтой өөрчилж шинэчлэх ёстой. Улс үндэстнийнхээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо улам батжуулан хамгаалахын төлөө, шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө шүү!
Бид одоо Монгол гэдэг нэг л эрх ашгийн дор, Монгол төрийнхөө далбаан дор эвлэлдэн нэгдэх цаг ирлээ.

Төр улс минь төвшин сайхан, түмэн олон Монголчууд минь амгалан сайхан болох болтугай🇲🇳🇲🇳🇲🇳

Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна
Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.