Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд

ЭЛЧИН САЙД Д.ГАНБОЛД БНАСШУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Р.ВИРМИНСИНГХЕ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Нийтлэгдсэн огноо: 2023.02.03

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Ерөнхийлөгч Р.Вирминсингхе-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс тунхагласны 75 жилийн ойг тохиолдуулан илгээсэн баярын захидлыг гардуулав. Мөн тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Р.Викремесингхе хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлон тэмдэглээд Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

ЭТТ-тай 70 тэрбумын гэрээ байгуулсан барьцаалан зээлдүүлэгч “Элгэн“ компанийн удирдлагыг цагдан хорьжээ
ЭТТ-тай 70 тэрбумын гэрээ байгуулсан барьцаалан зээлдүүлэгч “Элгэн“ компанийн удирдлагыг цагдан хорьжээ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.