Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд

Шуурхай: СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэйн биед хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 


Өвчтөн биеэ хянах чадваргүй байсан бөгөөд тасагт ээлжийн асрагч, харгалзагч нар хуваарийн дагуу ажилладаг. Гэтэл өвчтний ар гэрийнхэн өнөөдөр буюу хоёрдугаар сарын 04-ний өдрийн 15 цагт эргэлтээр ирэхэд биед нь ил харагдах хөхрөлт, зулгаралт үүссэн байжээ.
Өвчтний биеийн байдал муу, шүүх шинжилгээний байгууллагад хандсан байна.
Ар гэрийнхний зүгээс “Эмнэлэгийн нөхцөл байдал тун хангалтгүй, өвчтнүүд эрэгтэй, эмэгтэйгээрээ холилдож, коридороор чөлөөтэй алхдаг, үүдээр ороход л тамхи татсан утаа манантай цэнгээний газар шиг байдаг, өвчтөн өөрөө хоолоо идэх чадваргүйг мэдсээр байж эргэлт иртэл хоолыг нь идүүлдэггүй, ямар нэгэн нөхцөл байдал үүсэхэд хянах хяналтын камер өрөөнд байдаггүй, гадуур өмсөж байсан өмд нь байхгүй учир лавлаж асуухад мэдэх хүн байхгүй гурван цаг хайгаад олоогүй, цагаан хэрэглэлийг нь угаасан гэж нэг асрагч хэлсэн ч нөгөөх нь мэдэхгүй гэж хариулсан, харгалзах ёстой хүмүүс ажлаа хийж чадаагүйгээс уг хэрэг боллоо хамгийн гол нь энд хүний эрх ноцтой зөрчигддөг юм байна” хэмээн гомдолтой байгаа аж.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байна.

🇲🇳 🇨🇳 #WelcometoMongolia БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ ТУР ОПЕРАТОР КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙВ.
🇲🇳 🇨🇳 #WelcometoMongolia БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ ТУР ОПЕРАТОР КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙВ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.