Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд

Н.Өнөрцэцэг: Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай.

“Есдүгээр ангийн зун бороотой орой мориноос уначихсан. Миний зовлон тэндээс эхэлсэн. Хөлийн хуруу үенээсээ гараад эдгэчихсэн.
Хуучин гэмтэлд хөлний хагалгаанд орохдоо В вирусийн халдвар авсан гэж боддог. Монголчууд бүгдээрээ л эмнэлгээс халдвар аваад явдаг, гэхдээ би эмнэлгийг буруутгаагүй. Бэлгийн замаар халддаг гэж байгаа бол манай нөхөр зүгээр байгаа. 2016 онд жирэмсэн болоод 5 сартай эмчийн хяналтанд орох гээд явсан В вирусийн халдвартай гэж гарч ирсэн. Хаппи Веритас гээд эмнэлэгт вирусээ тоолуулсан Д вирус хавсарсан байна, тоо нь маш өндөр байна, сарын 1.5 саяын 12 сар хийдэг хими эмчилгээ байдаг гэж хэлсэн. Хийлгэхгүй бол 2:3 харьцаатай хавдар чинь томроно, элэгний хатуурал чинь нэмэгдэнэ гэсэн. Эмчилгээний дүнд үс унана, ажил хийхгүй түвшинд очно гэж хэлсэн. Элэгний төв, хавдар гээд бүх газруудаар нь явсан.
Эмч нарын хэлснээр гэр бүлтэйгээ зөвлөлдөөд 5 сартай ургаа үр хөндүүлсэн. Хими эмчилгээнд орохгүй ч хоолны дэглэм барьж, алкохол хэрэглэхгүй жил болсны дараа үзүүлсэн вирус нь тоологдохгүй унтчихсан ч элэгний 7-р сегмент дээр үүссэн хавдар байна гэсэн.
Бага зэрэг тайвшраад тоохгүй орхичихсон.

Дараа нь би төрсөн, миний хүүхэд вирусгүй төрсөн. Дараа нь 100 айлд хувийн эмнэлэгт үзүүлсэн элэгний 7-р сегмент дээрх хавдрыг дурангаар түлж, тархацыг зогсооно гэсэн. Тэрнээс хойш яаж ч чадаагүй орхичихсон байсан. Өчигдөр Англид ирээд үзүүлсэн чинь элэг зүгээр байна гэсэн. Би эмнэлгийн хэллэг мэдэхгүйгээрээ 7-р сегмент гэдгийг 7-р үе гэж буруу хэлснийг хавдрын 7-р үе гэж мушгиад байх шиг байна. Монголд хавдартай гэж сонссоноо, энд ирээд эрүүл гэсэн хариу сонссоноо л баярлаад бичсэн.
Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай гэж бодсондоо л пост хийсэн”

https://tovchmedee.mn/p/816

Н.Өнөрцэцэг: Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай.
Н.Өнөрцэцэг: Монголчууддаа хэлэхэд оношоо маш сайн хийлгүүлээсэй, нягтлаасай.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.