✅ Отгонтэнгэрийн УТХГ-т биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.
✅ Тарвагатай нурууны БЦГ -ын Улаанхаалга хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа.
✅ Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 50 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
✅ Ойн туруутан амьтaдад зориулж билтехникийн арга хэмжээ тогтмол хэрэгжүүлдэг цэг болох Цагаан нүүрийн ам, Бургастын таван зураа зэрэг газруудын 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавилаа.
✅ Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршууллаа.
Уг 2 цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд 26 согоо, 3 буга бүртгэгдлээ.
✅ Энэ хугацаанд Улаанхаалга хэсгийн Баян хайрхан, Урт нүүр, Түлээ дардаг, Хар цохиот, Буурал, Салхит, Шаварт, Нуурмаг, Цагаан нүүр, Хавчиг даваа, Бургаст, Рашаан энгэр, Агуут зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж 4 өрхийн 11 иргэд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгууд