Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 56 секунд

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ 2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл

өнөөдөр/2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ хэмээн Боловсролын Үнэлгээний Төв цахим хуудсандаа нийтэлсэн байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна.

"Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой" гэв.

Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

ХУВААРЬ: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно ХУВААРЬ: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно
ХУВААРЬ: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно ХУВААРЬ: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.