Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд

Амь үрэгдсэн хүний тоо 18 цагийн байдлаар 912-д хүрээд байна



Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад өнөөдөр үүрээр 04.16 цагийн үед болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 15 цагийн байдлаар Туркэд 284 хүн амь үрэгдэж 2383 хүн гэмтэж бэртсэн, Сирид 111 хүний амь үрэгдэж 500 гаруй хүн гэмтэж бэртэн олон тооны барилга байгууламж, хот хоорондын автозамууд нурж эвдэрсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна.

Сирийн 30000 хүн амтай Харим тосгон бараг газрын хөрснөөс арчигдсан гэнэ.

Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт юм байна.

Мөн одоо хүртэл энэхүү газар хөдлөлтийн үргэлжлэлүүд мэдрэгдсээр байгаа бөгөөд нийт 32 тохиолдлоос 6,6 балл хүчтэй нь Газиантеп хотод мэдрэгджээ.

Турк улсын ихэнх хотуудаар энэхүү өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байхад энэхүү газар хөдлөлт тохиолдсоноор маш олон иргэд гудамжинд гарсан, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн хүнд байна.

Турк улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан байна.

Сүүлийн өдрүүдэд байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлстэй Туркийн ард түмэн нүүр тулж байна.

🇲🇳 ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б“ ХЭСГИЙН ДАРХАН ЦААЗАТ БҮС НУТАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 
🇲🇳 ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б“ ХЭСГИЙН ДАРХАН ЦААЗАТ БҮС НУТАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.