Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол улсад энэ оны намар зочлох төлөвлөгөөтэй байгаагаа Ромын Пап мэдэгдэв

Ням гарагт Өмнөд Суданы нийслэлээс Ватикан руу буцах замдаа Ромын католик сүм хийдийн тэргүүн Пап энэ онд хийхээр төлөвлөж буй гадаад айлчлалуудынхаа талаар ярьжээ.

Тэрбээр энэ оны наймдугаар сард Португал, Франц улсуудад болох арга хэмжээнүүдэд оролцсоныхоо дараа Монгол улсад анх удаа айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Тодруулбал Францын Марсейль хотоос шууд Монгол руу нисэх боломжийг судалж байгаагаа ярьжээ.

Мөн 2017 онд төлөвлөж байсан ч амжаагүй Энэтхэгт хийх айлчлалаа 2024 онд товлосон байна.

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франсис өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Конго, Өмнөд Судан улсуудад зургаан өдөр аялсныхаа дараа Ватикан руу буцах замдаа нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзсан юм.

Тэрбээр Монгол улсад хийх айлчлалынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАВ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАВ
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.