Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 55 секунд

🇲🇳 🇪🇺 ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙЛОХ ДЭЭД ТҮВШНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

.

✅ Монгол Улсын Засгийн газартай урт хугацааны тогтвортой түншлэлийг хөгжүүлж, ялангуяа байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Европын Холбоо, түүний Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт баярлалаа.

✅ Хөгжиж буй улс орнуудын нэгэн адилаар Монгол Улс тогтвортой, ногоон хөгжлийг улам бэхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хөгжлийн бодлогын баримт бичигтээ байгаль орчны асуудлыг цогц байдлаар авч үзэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, бүхий л төрлийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглалтыг дэмжих зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлж байна.

✅ Бидний зорилт, үйл ажиллагаа Европын Холбооноос 2050 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон гэрээ/ Green Deal”-д тодорхойлогдсон арга хэмжээтэй олон салбар, чиглэлээр нийцэж байгаа бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд томоохон түлхэц боломж гэж харж байна. Жишээлбэл, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ буюу тойргийн эдийн засгийг хөгжүүлэх, ногоон барилгын стандартыг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, нийтийн тээвэр, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, Европын Холбооны сайн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, чадавх бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

✅ Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас Европын Холбоотой "Ойн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийг 2022 оны 11 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр байгуулсан нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчны олон хямралуудыг шийдвэрлэхэд чухал тулгуур болсон ойн салбарт хамтран ажиллах маш том боломж бүрдсэнийг онцгойлон дурдахад нэн таатай байна.

✅ Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн 3 байгууллагууд хамтран байгальд түшиглэсэн шийдлүүдийг нэвтрүүлсэнээр дэлхийн хэмжээнд хамгийн багадаа 20 сая баталгаат ногоон ажлын байр бий болж байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг шийдвэрлэх боломжтой, ялангуяа эдийн засгийн хөгжлийг ногооруулах бодлогын болон чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ хийсэн нөхцөлд 2030 он гэхэд 60 сая орчим болох тооцооллыг 2022 онд хийсэн байдаг.

✅ Байгальд түшиглэсэн шийдлүүдийн дундаас манай улсын хувьд дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуйн салбаруудыг ногооруулах буюу хамгийн боломжит хэлбэрээр байгальд ээлтэй сөрөг нөлөө багатай байлгах хүрээнд идэвхи чармайлт гаргах нь чухал байна.

✅ Тэрбум Мод Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратегийн чухал хэсэг болгон агро-ойг хөгжүүлэх, ойн салбарын өртгийн сүлжээг тэлэх ажлыг тусгасанаар бид энэ концевцийг нутагшуулах алхамыг хийж эхлээд байна. Хөдөө аж ахуй болон байгаль орчин хоорондын уялдаа нь амьд бүхний эрүүл мэндийг хамгаалах чухал бүрэлдэхүүн учраас биоаюулгүй байдлыг хангах болон генетик нөөцийг зохист хэмжээнд ашиглах асуудал ч үүнд хамааралтай байна.

✅ Дэд бүтцийн салбар тухайлбал орчны бохирдолд ихээхэн нөлөөтэй тээврийн хэрэгслийг байгаль орчинд ээлтэй хэлбэрт шилжүүлэх ажлыг цахилгаан машинаар эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд хэвшүүлэх гэх мэт давхар үр ашигтай олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бид хамтран ажиллах ёстой.

✅ Эко-аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлвэл байгаль орчин, экологийн боловсролоос гадна өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, орон нутагт өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг хэвшүүлэх зэрэг олон давуу талуудтай гэж манай яам үздэг.
Хөгжлийн түншлэгч талуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үндсэн хүртэгч нь иргэд, хүүхэд залуучууд байх ёстой. Иймээс мэргэжлийн болон чадвартай боловсон хүчний нөөц бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх замаар тогтвортой хөгжлийн төлөөх экологийн боловсролын чанарыг сайжруулах, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг бүхий л салбарт чухалчлан авч үзэх шаардлагатай байна.Байгаль орчин, аялал жуулчлалын яам

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ТУРК УЛС РУУ ТУСЛАМЖИЙН БАГ ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ТУРК УЛС РУУ ТУСЛАМЖИЙН БАГ ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.