Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өдрийн сонин”-ын өнөөдөр /2022.09.13/-ийн дугаарт гадаадын хөрөнгө оруулагчдыг монголд татахын тулд эрх зүйн ямар таатай орчин бүрдүүлэх, тэдэнд татварын ямар урамшуулал үзүүлэх талаар ярилцлага өгчээ.
Тэрээр тус ярилцлагынхаа үеэр, “Энэ жил БНСУ-ын иргэдийг 30 хоногийн хугацаатай манай улсад зорчих эрхийг визгүй болгосон. Харилцан адил байх зарчмынхаа хүрээнд ирэх аравдугаар сард би БНСУ руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд айлын талд Монгол Улсын иргэдийг харилцан визгүй болгох шаардлага тавина” гэжээ.