Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх хурал энэ сарын 5-ны өдөр болж, Б.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор болжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.