Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд

🇲🇳 “ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ 2023” ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ. 

✅ Байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан JUNIOR RANGERS буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр маань 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

✅ Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрт сонгон шалгарсан оролцогчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг интерактив, практикт суурилсан хичээлүүдээр дамжуулан судалж, багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах юм.

✅ Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн 3 сарын турш Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд Ням гарагийн өглөө бүр явагдана. Зарим өдрүүдэд шувуу ажиглах, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах, мэргэжил сонголт зэрэг сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөр өөр газар хичээл явагдах бөгөөд үүнийг тухайн үед нь хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод мэдэгдэх болно.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
🌎 Уур амьсгалын өөрчлөлт
🌊 Ус, хөрс, агаарын бохирдол
🦜 Ховордсон амьтад
♻️ Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх болно. Манай хөтөлбөр өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ЕБС-ийн 12-16 настай сурагчдад нээлттэй.

✅ Дараах холбоосоор орж бүртгүүлээрэй https://forms.gle/GnmdD78yd5HET8rQ8

Өргөдлийг 2023 оны 2-р сарын 19-ны 23:59 цагаас өмнө хүлээн авна. United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн

ШУУРХАЙ: Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ.
ШУУРХАЙ: Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ.
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.