Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд

ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БАГ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖЭЭ

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээхээр бэлтгэлээ хангалаа.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Жанжин штабын алба хаагчид эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн уриалгыг гаргасан.

Энэ дагуу Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.

Mongolian airways компанийн нисэх баг нислэгт бэлэн Нислэгийн зөвшөөрөл хүлээж байна.

Турк улсад очих хүртлээ нэлээдгүй улсыг дайран өнгөрдөг учраас тэдгээр орнуудаас зөвшөөрөл авна.

ШУУРХАЙ: ЗГ-ын ээлжит бус хурал “Турк улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал“-аар зарлагдлаа
ШУУРХАЙ: ЗГ-ын ээлжит бус хурал “Турк улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал“-аар зарлагдлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.