🔻Энэ хүрээнд Авлигатай тэмцэх 5 “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
🔷Шүгэл ажиллагаа – Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний хэмжээнд эрх зүйн бодлоготой болно. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгоно.
🔹Шүүр ажиллагаа- Улс төр, нийтийн албанд ажиллаж байгаа орлогоос давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй хүмүүсийг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.
🔹Шувуу ажиллагаа - Гадаад улс орон руу зугтсан, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдийг эх оронд нь буцаан авч ирж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна
🔹Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа – Авлига, албан тушаалын замаар олсон хөрөнгийг буцаан татах, өөр улсад байгаа хөрөнгийг авч ирэх, улсын орлого болгох ажлууд хийгдэнэ.
🔹Шилэн ажиллагаа- Төрийн өмчит бүх компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоно. Төрийн өмчит компаниудад зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилно.
Монгол Улсын Засгийн газар