✅ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр төрийн болон хувийн хэвшлийн аялал жуулчлалын компаниудтай уулзалт хийж, 2023 оны 4 дүгээр сард Япон Улсад, 5 дугаар сард Монгол Улсад аялал жуулчлалын форум зохион байгуулахаар төлөвлөжээ.Форумын зохион байгуулалтад МҮХАҮТ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Төлөөлөгчийн газраас хүсэв. Мөн хөдөө аж ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд МҮХАҮТ-тай хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.
✅ МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токужи, ХАА, Хувийн хэвшлийн салбар хариуцсан төлөөлөгч Накамура Кэйго, ХАА хөтөлбөрийн ажилтан Ө.Жавхлан, Д Болор нарыг хүлээн авч уулзлаа.
✅ Тус төлөөлөгчийн газарт Аялал жуулчлалын мэргэжилтэн шинээр томилогдон ирж ажиллаж буй бөгөөд Япон Улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хоёр жилийн хугацаанд ажиллах талаар танилцуулав. Мөн тус улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA), Японы Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарч ажиллаж байгаа аж.
✅ 2023 оны 4 дүгээр сард Япон Улсад зохион байгуулах Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн форумд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урилаа. МҮХАҮТ-ын зүгээс гишүүн байгууллагууддаа мэдээлэл түгээж ажиллахаар тохиролцов. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим