Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний анхны арилжаа амжилттай явагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлагаар арилжлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар 179,1 ам.доллараар буюу нийт 5,731,200 ам.доллараар борлууллаа. Тус компанийн экспортод гаргах 64,000 тонн нүүрсний дараагийн арилжаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас явагдана.
Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.
Монголын Хөрөнгийн бирж: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.