Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүлд болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ Ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм. Цог Жавхлант Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures” компанийн төлөөлөлтэй уулзлаа
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.