✅Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг Улаан-Өндөр гэдэг газарт 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр зэрлэг махчин амьтанд хөөгдсөн байх магадлалтай эрүүн доороо шархтай бугын илий буюу төлийг тус багийн нутагт өвөлжиж буй малчин н.Баасандорж тэжээж тэнхрүүлж байна.
✅Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч газар дээр нь ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, тус амьтныг тэжээхэд шаардлагатай өвсийг хүргэж өгөв. Тус бугын илийг хавар ногоо гарах үед буга ихээр өсөж буй газрыг сонгон малчин айлаас хол газарт зөөвөрлөн тавихаар шийдвэрлэсэн байна.
Дорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газар