Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш БНСУ-ыг зорино


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Иймд маргааш тус улсыг зорихоор эх орноосоо мордоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал аж.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэБНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Баян-Овоо суманд нэг м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэтэй 12 айлын жишиг сууц ашиглалтад орлоо
Баян-Овоо суманд нэг м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэтэй 12 айлын жишиг сууц ашиглалтад орлоо
 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД БӨГӨӨД ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.АКИМОТО МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.