✅Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгар хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын БОТХ-ийн тасагтай хамтран хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ.
✅Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулав.
✅Битүүтын ам Зүрхийн өвөлжөөнд 3 согоо ажиглагдсан ба
Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийлээ. Мөн 3 өрхийн 5 иргэнд ТХГН-ын талаар болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өглөө.
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт